Мэдээ, мэдээлэл

“Нарантуул” ОУХТ-д сурагчийн дүрэмт хувцас 45-75 мянган төгрөг байна

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнх, дэвтэр, ном, дүрэмт хувцас гээд хичээлийн хэрэгслийг нь бэлтгэдэг. Энэ үеэр томоохон худалдааны төвүүд болон захууд хөл гишгэхгүй зайгүй олны хөлд дарагдаж худалдаачид эрэлтийг ашиглан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулах тооцоог гаргахаар “Дүнжингарав” худалдааны төв, болон “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорьлоо. Гадуур сурах бичиг, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлийн үнэ өсөөгүй байна. Энэ сарын 15-н гэхэд нэлээд хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг наймаачид хэлж байв.

“ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” УРИАТАЙ “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд хөл газрын ургамлыг хадах, тайрах, цэвэрлэх нэгдсэн ажлыг 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн баасан гарагт 11:00-12:30 минут хүртэл 90 минутын хугацаанд бүх нийтээр зохион байгуулж байна.

Зураг, цомог

“Нарантуул” ОУХТ-д сурагчийн дүрэмт хувцас 45-75 мянган төгрөг байна

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ДОТООД ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

“ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” УРИАТАЙ “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

МЭНДЧИЛГЭЭ

image

МЭНДЧИЛГЭЭ

       Ханбогд уулынхаа энгэрт, Хатан туул голынхоо хөвөөнд амьдарч, ажиллаж буй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэд, төрийн болон хувийн аж ауйн нэгж, байгууллагууд, ХУД-ийн 11-р хороонд ажиллаж байсан үе үеийн ажилтан албан хаагчиддаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

       ХУД-ийн 11-р хорооны түүхэн хөгжлийн жилүүдэд өөрсдийн хувь нэмэр, бодол санаагаа илэрхийлэн, төрийн хуулийг хүндэтгэн дээдлэж, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, өнөөдрийн бий болсон хорооны хөгжилд оруулсан Та бүхний хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

      Манай хороонд өрнөж буй бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бие сэтгэл, оюун ухаанаа чилээн хоёргүй сэтгэлээр оролцож буй Та бүхний үйл хэрэгт бид сэтгэл хангалуун явдагаа илэрхийлэхэд таатай байна.

      Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ёстой анхан шатны байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чадавхиа бэхжүүлсэн хөгжлийн шинэ үеийг бид авчрах болно. Үүний төлөө Та бид хамтран ажиллана.

       Та бүхнийг төрийн сүлд ивээж, түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


    11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА                                             Г.ЭРДЭНЭМӨНХ

Баннер

Хэрэглэгчийн хандалт

Видео мэдээ