ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11-Р ХОРОО
НЭМСЭН:khoroo11@khanuul.mn
ОГНОО : 2017/11/20

   

                                        ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

Хан-уул дүүргийн 11-хороо нь хойт талаараа 15-р хороо, зүүн талаараа Их тэнгэрийн ам, урд талаараа Чандмантын ам хүртэл Төв аймаг буюу Богд уулын оройгоор хил хязгаар заагладаг. Нийт 15227 га нутаг дэвсгэртэй, нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ойн сав бүхий газар эзэлдэг.  5109 өрхийн 18745 гаруй хүн амтай.

Тус хороо нь анх 1952-1964 он хүртэл “10-р хорин“, 1965 оноос “Ажилчны районы 16-р хороо гэсэн нэртэйгээр байгуулагдсан ба 1977 оноос “Ажилчны районы 15-р хороо, 1992 оноос “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Хан-Уул дүүрэг болоход 11-р хороо болсон түүхтэй.

Анхны хорооны Засаг даргаар Г.Гунгаажав 1965-1989 онд, Т.Болд 1989-2000 онд, Ц.Лхагвасүрэн 2000-2008 онд, С.Түвшинжаргал 2009-2017 онд,Г.Эрдэнэмөнх 2017оноос хойш одоог хүртэл ажиллаж байна.

ИНХ-ын дарга Ц.Ганболд, зохион байгуулагчаар Ш.Байгалжав, З.Туяа, М.Оюунгэрэл, Ууганбилэг, нийгмийн ажилтнаар Р.Солонго, халамжийн ажилтан Б.Энхмаа, ахмадын зөвлөлийн дарга Ж.Сарантуяа, ахмадын дарга Наранхүү,  хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Н.Сүхбаатар, цагдаа Н.Ганзориг, олон нийтийн байцаагч Д.Балжинням, Бадамцэцэг нар хамтран ажиллаж байсан.

Одоо тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ш.Норовцэрэн, Засаг дарга Г.Эрдэнэмөнх , зохион байгуулагч Г.Отгонсүрэн  Д.Дагинацоо, Э.Гэрэлцэцэг, хөгжлийн нийгмийн ажилтан Д.Энхтуяа, хөдөлмөр халамжийн ажилтан П.Баяржаргал , улсын бүртгэгчээр Л.Цэгмэд, ахмадын дарга Н.Хандаа, цагдаагийн хэсгийн байцаагч М.Баярлхагва, 7 хэсгийн нийт 13 хэсгийн ахлагч ажиллаж байна. 


 ХУД-ын ИТХ-ын төлөөлөгчөөр 11-р хорооноос  М.Батсайхан, О.Одончимэг, Ү.Пүрэв-Очир нар сонгогдон ажиллаж байна.

  

Хорооны нутаг дэвсгэрт Үндсэн хуулийн цэц, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, УМНАЦТ лаборатори, Оргил рашаан сувилал, Хүүхдийн хаяг тогтоох төв,  Удирдлагын академи, Сэргээн засах клиник, Улаанбаатар-Америк дунд сургууль, 32-р сургууль, 35-р цэцэрлэг, Богдхаан жуулчны бааз, Богд-Уул сувилал зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

          Тус хороонд ахмад дайчин Ц.Чойжир, хөдөлмөрйин баатар, төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат ажилтан Ш.Бира, Төрийн соёрхолт, ШУ-ны гавьяат ажилтан, доктор профессор М.Төмөржав, төрийн соёрхолт, ШУ-ны нээлтийн эзэн Ж.Мягмар, төрийн соёрхолт, ШУ-ны доктор профессор, гавьяат багш Н.Эрдэнэцогт, Ё.Загдсүрэн, Б.Мандах, гавьяат багш Ш.Түдэв, хууль зүйн гавьяат ажилтан С.Батсүх, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан академич П.Нямдаваа, МУ-ын гавьяат мал зүйч, доктор профессор Г.Чадраабал, Б.Минжигдорж, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Маамуу, урлагын гавьяат зүтгэлтэн Ё.Ганбат, ШУ-ны доктор профессор Д.Нэргүй, А.Чойжамц, С.Андрей, П.Сайполда, Б.Бакей, Ю.Адъяа, Б.Мяхмядаг, А.Алтангэрэл, Н.Тогтохбаяр, А.Хөхөө, яруу найрагч, хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан профессор Д.Доржсүрэн, шинийг санаачлагч доктор Т.Минжүүр, МУ-ын гарьд  Ц.Цэрэнпунцаг, начин Б.Дашцэрэн, Б.Даваасамбуу, МУ-ын манлай уяач Ц.Цандэлэг, МУ-ын аварга барилгачин Т.Баян, МУ-ын ургацын аварга Ж.Содном зэрэг алдар цолтой хүмүүс амьдардаг.

Зорилго: Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хүн амын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, мэдээ мэдээллийг иргэдэд тэнцвэртэй хүргэж хорооны амьдрах орчны зураглалын мэдээллийг бүрэн оруулж, иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах.

 

Зорилт: Нийслэл. дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Эко дүүрэг-Эко хороо болоход оршино.

ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.

ОНЦЛОГ:

Хүн ам ихтэй

Орон сууцны хороолол

 


 

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ






ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ БИЧИХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:

1. Өргөдөл хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий өргөдлийн толгой тодорхой байх.
2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга
3. Гэрийн хаяг, гарын үсэг
4. Регистрийн дугаар
5. Холбогдох утасны дугаар
6. Он, Сар, өдөр


          Жич: Өргөдөл гомдол нь дээрхээс дутуу бүрдэлтэй байвал буцаана.
Таны өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн тухай хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар мэдээллэх бөгөөд мөн өргөдөл дээрх утсаар мэдэгдэх болно.


                                     ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:

1. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын удирдлага хугацааг 30 хүртэл хоног нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх болно.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 11-Р ХОРООНЫ УТАСНЫ ДУГААРЫН ЖАГСААЛТ
Овог, нэр Албан тушаал Утас И-Мэйл хаяг
Ажил Гар утас
1 Г.Эрдэнэмөнх Засаг дарга 77196511 /1101/ 99008264 khanuul11@gmail.com
2 Г.Отгонсүрэн Зохион байгуулагч 77196511 /1102/ 89112338 otgonsuren.go@gmail.com
3 Л.Мөнгөнгоёл Зохион байгуулагч 77196511 /1102/ 95017075
4 Д.Дагинацоо Зохион байгуулагч 77196511 /1102/ 99611969 daginatsoo_94@yahoo.com
5 Д.Энхтуяа Хөгжлийн нийгмийн ажилтан 77196511 /1102/ 90069009 peaceray39@gmail.com
6 П.Баяржаргал Халамжийн нийгмийн ажилтан 77196511 /1102/ 86000496
7 Л.Цэгмэд Улсын бүртгэгч 77196511 /1102/ 99013623
8 Н.Хандаа Ахмадын зөвлөлийн дарга - 99190555
11-р хорооны хэсгийн ахлагчид
9 Д.Магванцэрмаа 1-р хэсгийн ахлагч 91199833
10 М.Гантөмөр 2-р хэсгийн ахлагч 80336419
11 Х.Цолмонбат 3-р хэсгийн ахлагч 99104276
12
4-р хэсгийн ахлагч
13 Г.Батбилэг 5-р хэсгийн ахлагч 99017833
14 Ц.Лхагвасүрэн 6-р хэсгийн ахлагч 99695446
15 Г.Золжаргал 7-р хэсгийн ахлагч 99175975
16 8-р хэсгийн ахлагч
17 9-р хэсгийн ахлагч
18 Д.Уранцэцэг 10-р хэсгийн ахлагч 99761863
19
11-р хэсгийн ахлагч
20 12-р хэсгийн ахлагч
21 Б.Хонгорзул 13-р хэсгийн ахлагч 99500606
ХУД 11-Р ХОРОО "ЦАГДААГИЙН ХЭСЭГ"
23 Н.Баярлхагва Хэсгийн байцаагч 96607616
24 Цогсүрэн Хорооны цагдаа 99880562
ХУД 11-Р ХОРОО "АМГАЛАН ӨРХ" ӨРХИЙН ЭМНЭЛЭГ
25 Ц.Энхтуяа ӨЭМТ дарга 96818229 96656604 www_enkhtuya@yahoo.com
ХУД 11-Р ХОРОО УЛСЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ
26 Г.Мөнхбаяр Захирал 11342235 88115052
27 Т.Бямбахорлоо Эрхлэгч 93143721 36658849, 93143720, 89049051
Замын цагдаагийн ахмад Насанжаргал 99991155 ЗИП КОД - 17024
Нохой устгал 89263501 91263501 95263501

ТҮТ ажилтан
Мөнхжаргал Гэрэлтүүлэг 99202532
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт