МЭНДЧИЛГЭЭ

       Ханбогд уулынхаа энгэрт, Хатан туул голынхоо хөвөөнд амьдарч, ажиллаж буй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэд, төрийн болон хувийн аж ауйн нэгж, байгууллагууд, ХУД-ийн 11-р хороонд ажиллаж байсан үе үеийн ажилтан албан хаагчиддаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

       ХУД-ийн 11-р хорооны түүхэн хөгжлийн жилүүдэд өөрсдийн хувь нэмэр, бодол санаагаа илэрхийлэн, төрийн хуулийг хүндэтгэн дээдлэж, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, өнөөдрийн бий болсон хорооны хөгжилд оруулсан Та бүхний хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.

      Манай хороонд өрнөж буй бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бие сэтгэл, оюун ухаанаа чилээн хоёргүй сэтгэлээр оролцож буй Та бүхний үйл хэрэгт бид сэтгэл хангалуун явдагаа илэрхийлэхэд таатай байна.

      Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ёстой анхан шатны байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чадавхиа бэхжүүлсэн хөгжлийн шинэ үеийг бид авчрах болно. Үүний төлөө Та бид хамтран ажиллана.

       Та бүхнийг төрийн сүлд ивээж, түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


    11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА                                             Г.ЭРДЭНЭМӨНХ
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт