Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
НЭМСЭН:khoroo11@khanuul.mn

“Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр 12.00 цагт нээнэ. 

Тодруулбал, Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байгаа юм байна.

Гүүрний 100 хувь ашиглалтад орох хугацаа ирэх оны зургадугаар сар. Харин өнөөдөр үндсэн хөдөлгөөнийг нээж байгаа нь хичээлийн шинэ жил эхэлж, замын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотой аж бөгөөд үндсэн хөдөлгөөнийг нээсэн ч гэрэлтүүлэг, явган хүний зам гэх мэт бусад тохижилтын ажлууд давхар хийгдээд явах юм байна.

Дашрамд, Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.

Т.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт