Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн мэдээллийг өнөөдөр цахим сайтад байршуулна

"Буянт-Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан.

Улмаар шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлэх гэж байгаа аж.

Тодруулбал, Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад шаардлага хангасан иргэдийн мэдээллийг байршуулах юм байна. 

Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа юм. Үүнээс “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлээд байгаа юм.

via:http://www.zaluu.com/read/3ad308c2c

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт