Шуурхай: Маргааш хаяж үрэгдүүлсэн үнэмлэх өдөрт нь хэвлэж өгнө
НЭМСЭН:khoroo11@khanuul.mn

Сүхбаатарын талбайд маргааш   болох  өдөрлөгөөр хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд яам, агентлагууд 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.

1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

а) Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /  б) Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно.

Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт